Мэдээллээ устгуулах

Хэрхэн хүсэлт гаргах вэ

Дараах хоёр замын аль нэгээр:

  1. Утсаар: 8830 3969 дугаарт залгаж «мэдээллээ устгуулах» гэж хэлнэ
  2. Facebook-ээр: манай хуудас руу «Мэдээллээ устгуулах хүсэлтэй байна» гэж бичнэ

Таны хэн болохыг батлахын тулд нэр, утасны дугаараа хэлэх шаардлагатай — өөр хүний мэдээллийг санамсаргүй устгахаас сэргийлнэ.

Хэр удаан үргэлжлэх вэ

Хүсэлтийг ажлын 7 хоногийн дотор биелүүлж, танд мэдэгдэнэ.

Юу устах вэ

  • Messenger-ийн яриа — бүх мессеж, профайлын нэр, зургийн холбоос бүхэлдээ устана
  • Гишүүнчлэлийн бүртгэл — нэр, утас, холбоо барих мэдээлэл
  • Царайны загвар — хаалганы төхөөрөмжөөс хасагдана

⚠ Юу устахгүй вэ

Шударга байхын тулд эдгээрийг тодорхой хэлье — бид бүгдийг устгана гэж амлаж чадахгүй:

  • Санхүүгийн бүртгэл (төлбөр, нэхэмжлэх) — нягтлан бодох бүртгэлийн хууль шаарддаг тул хадгалагдана. Хувь хүнийг заасан талбарууд нь нэргүй болно.
  • Facebook тал дээрх таны яриа — бид зөвхөн ӨӨРСДИЙН хуулбарыг устгана. Messenger дээрх яриаг та өөрөө Facebook-ийн тохиргооноос устгана.
  • Нөөц хуулбар — 30 хоногийн дотор автоматаар дарагдана.

Facebook-ийн талд

Манай апп руу өгсөн зөвшөөрлийг та өөрөө цуцалж болно:

Зөвшөөрөл цуцлах нь цаашид мессеж дамжихыг зогсооно. Өмнө нь хадгалагдсан мэдээллийг устгахын тулд дээрх хүсэлтийг гаргана уу.